Буцах
Төлөв
Прототип
Он
2026

Ухаалаг гэрийн лаборатори

Tuya суурьтай 63 A таслуурыг ESPHome‑оор cloud‑аас салгаж, Tuya, Xiaomi төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн аппгүйгээр удирдах вэб хуудсууд бүтээсэн. Бүгд прототип.

бүхэлдээ гэрийн сүлжээнд ажилладаг таслуур (1 ширхэг)
63 A
Tuya төхөөрөмж нэг хуудсанд: унтраалга, камертай видео цоож
2
Mi Home төхөөрөмж: агаар цэвэршүүлэгч, агааржуулагч, роутер
3

Асуудал

Хямд ухаалаг төхөөрөмжүүд үйлдвэрлэгчийн cloud, аппаас хамааралтай. Интернэт тасрахад хариу өгөхөө больж болзошгүй бөгөөд гэрийн тань мэдээллийг бусдын серверт хадгалдаг.

Шийдэл

Tuya суурьтай, тоолууртай 63 A DIN-rail таслуурыг cloud‑аас салгасан. Анхны програмыг нь UART‑аар нөөцөлж, тэр нөөцөөс пин зураглалыг сэргээгээд, реле болон BL0942 эрчим хүчний тоолуурт зориулсан ESPHome програм бичсэн. Хяналтын самбар нь ESPHome төхөөрөмжүүдийг mDNS‑ээр өөрөө илрүүлж, хүчдэл, гүйдэл, чадал, эрчим хүчийг шууд харуулна.

Мөн утсанд тохирсон, монгол хэлтэй Tuya удирдлага бүтээсэн: ханын унтраалга болон видео хаалганы цоож. Цоожийг Tuya OpenAPI ашиглан алсаас нээж, батерейн цэнэгийг нь харж, камерын шифрлэгдсэн шууд дүрсийг тайлж үзүүлнэ.

Тусдаа Mi Home удирдлага нь агаар цэвэршүүлэгч, агааржуулагч, роутерыг хамарна.

Үр дүн

Үр дүнд нь хэлхээг бүхэлд нь гэрийн сүлжээн дотор асааж унтрааж, хэрэглээг нь хэмждэг таслуур, мөн Tuya, Xiaomi төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн аппгүйгээр удирдах вэб хуудсууд бий болсон. Эдгээр нь манай өөрсдийн төхөөрөмж дээрх прототип.

Xiaomi төхөөрөмжтэй хийсэн ажил маань хожим Central Garden Residence аппын ухаалаг гэрийн хэсэгт орсон. Цахилгааны угсралтын ажлыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ.

Холбоо барих

Төслөө ярилцъя

Юуг холбох, юуг автоматжуулах хүсэлтэй байгаагаа товчхон бичээрэй. Бид эргэн холбогдоно.

Байршил: Улаанбаатар, Монгол Улс Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–18:00

Залгах Холбогдох