Ухаалаг гэр
Гэрийн төхөөрөмжөө нэг аппаас удирдаарай
Xiaomi, Tuya, ESPHome, IP камер — өөр өөр брэндийн төхөөрөмжийг монгол хэлтэй нэг аппад холбоно.
- Xiaomi Mi Home
- Tuya / Smart Life
- ESPHome
- ESP32
- IP камер (GB28181)
Хэрхэн ажилладаг вэ
Гэр бүрт жижиг хаб, гэрийн сүлжээгээр удирдах боломжгүй төхөөрөмжид cloud гүүр — бүгд нэг протоколоор нэг аппад холбогдоно. Энэ бүтэц Central Garden Residence аппаар нэг айлд туршилтаар аль хэдийн ажиллаж байна.
Төхөөрөмжүүд
- Агаар цэвэршүүлэгч Пилот
- Таазны гэрэл Пилот
- IP камер Пилот
- Таслуур, унтраалга Прототип
-
Гэрийн хаб (ESP32)
Боломжтой төхөөрөмжүүдтэй гэрийн сүлжээгээр, тэдний өөрийн протоколоор харилцана. Ойролцоогоор 10 секунд тутам манай сервер рүү шифрлэгдсэн холболтоор өөрөө холбогдож, төлөв байдлаа илгээгээд, хүлээгдэж буй тушаалуудыг авна. Тиймээс роутерт порт нээх, үйлдвэрлэгчийн нууц үг хадгалах шаардлагагүй.
-
Cloud гүүр
Зарим төхөөрөмж, тухайлбал нэг загварын таазны гэрэл, гэрийн сүлжээгээр удирдахыг програмаараа хориглодог. Ийм төхөөрөмжийг QR кодоор нэг удаа нэвтэрч, үйлдвэрлэгчийн cloud‑аар холбоно. Нууц үг хадгалахгүй.
-
Апп
Сервер төхөөрөмж бүрийн төлөв байдлыг хадгалж, төхөөрөмжийг эзэмшигчийнх нь бүртгэлтэй холбоно. Апп товчлуураа төхөөрөмжийн хариуг хүлээлгүй шууд шинэчилнэ. Камерын шууд дүрс ойролцоогоор 0.5 секундын хоцрогдолтой ирнэ.
Интернэт тасарвал төхөөрөмжүүд өөрийн товчлуураар ажилласаар байна. Гэрийн сүлжээгээр удирддаг төхөөрөмж үйлдвэрлэгчийн cloud‑аас хамаардаггүй ч аппаас өгөх тушаал манай серверээр дамждаг тул интернэт сэргэтэл аппаар удирдах боломжгүй.
Холбосон төхөөрөмжүүд
Төлөв бүрийг бодит байдлаар нь бичлээ. «Пилот» гэдэг нь Central Garden Residence аппаар нэг айлд өдөр шөнөгүй ажиллаж буй төхөөрөмжийг хэлнэ.
Пилот 3
-
Xiaomi Air Purifier 4 Lite
ESP32 хабаар, гэрийн сүлжээгээр: PM2.5, температур, чийгшил, шүүлтүүрийн нөөц; асаах, горим, сэнсний хурд.
-
Philips таазны гэрэл (Xiaomi)
Cloud гүүрээр: асаах, гэрлийн тод байдал, дулаан, хүйтэн өнгө, Atmosphere горим, бэлэн горимууд.
-
IP камер (GB28181)
Аппад шууд дүрс (ойролцоогоор 0.5 секундын хоцрогдолтой), хоёр талын яриа, эргүүлж харах.
Прототип 5
-
Tongou 63 A DIN-rail таслуур
Cloud‑аас салгаж, ESPHome програм суулгасан: асаах, унтраах, хүчдэл, гүйдэл, чадал, эрчим хүчний хэмжилт. Нэг ширхэг дээр туршсан.
-
Tuya ханын унтраалга
Tuya OpenAPI ашиглан асаах, унтраах.
-
Tuya видео хаалганы цоож
Tuya OpenAPI ашиглан алсаас нээх, батерейн цэнэгийг харах.
-
Tuya видео цоожны камер
Цоожны камерын шифрлэгдсэн шууд дүрсийг тайлж, вэб хөтөч дээр харуулна.
-
Xiaomi агааржуулагч, роутер
Mi Cloud‑аар: агааржуулагчийн горим, температур, сэнс; роутерт холбогдсон төхөөрөмжүүд, интернэтийн хурдны хэмжилт.
Судалгаа 1
-
Cloud‑гүй Bluetooth цоож
Tuya цоожийг үйлдвэрлэгчийн cloud‑гүйгээр, Bluetooth‑ээр удирдах судалгаа. Одоогоор ажиллахгүй байгаа бөгөөд хэрэгжих боломжтой эсэхийг судалж байна.
Хаанаас эхлэх вэ
-
Орон сууц
Одоо амьдарч буй байрандаа агаарын чанар, гэрэлтүүлэг, камераа нэг аппаас хянаарай.
- Төхөөрөмж, Wi-Fi сүлжээний үзлэг
- Байнга асаалттай ESP32 хаб
- Монгол хэлтэй нэг апп
- Шинэ төхөөрөмжийг хүссэн үедээ нэмэх боломжтой
-
Хувийн сууц
Олон өрөө, олон хэлхээтэй байшинд цахилгааны самбарын зураглалаас эхэлнэ.
- Цахилгааны самбарын үзлэг, хэлхээний зураглал
- Ухаалаг DIN-rail таслуураар хэлхээг алсаас асааж унтраах, хэрэглээг хэмжих
- Гэрийн камер: шууд дүрс, хоёр талын яриа
- Цахилгааны ажлыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ
-
Хотхон, барилгын компани
Ухаалаг гэрийн удирдлага хотхоны мэдэгдэл, төлбөр, засварын хүсэлттэй хамт нэг аппад багтана. Ингэснээр ухаалаг байрыг нэг платформ дээр санал болгох боломжтой.
- Олон хотхонд ашиглах нэг платформ
- Оршин суугчийн апп, удирдлагын ажилтнуудын вэб систем
- Шинэ байрны ухаалаг гэрийн шийдэл
- Төхөөрөмж бүр оршин суугчийн өөрийн бүртгэлд
Ажлын явц
-
Үзлэг, хэлхээний зураглал
Төхөөрөмж, Wi-Fi сүлжээ, цахилгааны самбарыг тань үзэж, аль таслуур юуг тэжээдгийг зураглана.
-
Төлөвлөлт
Юуг ямар төхөөрөмжөөр холбох, юуг гэрийн сүлжээгээр, юуг cloud‑аар удирдахыг тодорхой бичиж танилцуулна.
-
Суурилуулалт
Хаб, төхөөрөмжүүдийг суурилуулж тохируулна. Цахилгааны холболтыг мэргэжлийн цахилгаанчин хийнэ.
-
Апп, сургалт
Аппыг тохируулж, гэр бүлийнхэнд тань хэрхэн ашиглахыг зааж өгнө.
-
Дэмжлэг
Шинэчлэл хийж, шинэ төхөөрөмж нэмж, асуудал гарвал засна.
Асуулт, хариулт
Түгээмэл асуултууд
Одоо байгаа төхөөрөмжөө ашиглаж болох уу?
Загвараас нь хамаарна. Бид Xiaomi Mi Home, Tuya / Smart Life, ESPHome, GB28181 стандартын IP камертай ажиллаж байсан ч загвар бүр өөр. Төхөөрөмжийнхөө загварыг хэлээрэй. Холбож болох эсэхийг эхлээд шалгаж, үнэнээр нь хэлнэ.
Үйлдвэрлэгчийн аппын нууц үгээ өгөх шаардлагатай юу?
Шаардлагагүй. Хаб нь боломжтой төхөөрөмжүүдтэй гэрийн сүлжээгээр шууд харилцдаг. Зөвхөн cloud‑аар ажилладаг төхөөрөмжийг QR кодоор нэг удаа нэвтэрч холбодог бөгөөд нууц үг хадгалдаггүй.
Камерын дүрсийг хэн харж чадах вэ?
Зөвхөн таны бүртгэлээр нэвтэрсэн хүн харна. Камер таны бүртгэлд харьяалагддаг бөгөөд дүрсийн холбоос бүрийг хүсэлт болгонд одоогийн эзэмшигчтэй нь дахин тулгаж шалгадаг.
Цахилгааны ажлыг хэн хийх вэ?
Цахилгааны самбар, сүлжээний хүчдэлтэй холбоотой ажлыг зөвхөн мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ. Бид аливаа зүйлийг өөрчлөхөөс өмнө хэмжилт хийж, хэлхээг зураглана. Нэгэн удаа гэрлийн тэжээлийн хавтан аюулгүй тусгаарлагдаагүй байгааг илрүүлэхэд бид түүнд гар хүрэлгүй, гэрлийг cloud‑аар холбосон.
Холбоо барих
Үзлэгийн цаг товлоё
Гэртээ ямар төхөөрөмжтэй, юуг удирдах хүсэлтэй байгаагаа бичээрэй. Холбож болох эсэхийг шалгаад, үзлэгийн цагийг тантай тохирно.